salhi hedii huchtei uleedeg ch uul hezee ch bohiidoggui
2012-03-24
hodoogiin bayasgalan

ХӨДӨӨ ТАЛЫН YЗЭСГЭЛЭН Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юмсvvмэлзэн vзэгдэх нь харь газрын аяны хvний нvдэнд яахин даруйтанигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхихvчтэй vлээхэд хоёр нvдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна.Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хvрд чөлөө завгvйэргэлдэнэ. Бvртэлзэн харагдагч бараа нэг vе далд орж, нэг vе ил гарна.Удалгvй бvртэлзэн цухуйж, алтан ганжрууд нь өглөөний нарны гэрэлдvзэсгэлэнтэй гялалзана.Тэрхvv хийдийн суврагын тэнд гайхамшигтай манжлага цамхагтөлгөсөн хонхны дуу хангинан жингэнэнэ. Бvрээ, бишгvvрийн дууvргэлжлэн дvнгэнэнэ. Цам, жахар бvжиглэж байгаа юм байжээ.Хөдөөгийн хvмvvс хэд хэдэн зуугаар хуралдаад, эрээн мярааныг өмсөж,ийш тийш зөрөлдөнө.Сvлжилдэн давхилдах хөдөөгийн хvмvvсийн цэнгэл нь миний сэтгэлийгдаруй бахдуулж, Сан бэйсийн морины сайхан нь миний дурыгхөвөлзvvлэн хөдөлгөнө. Монгол газар минь уужим юмаа. Маш сайханморьтой юмаа, морио унаад давхихад манай цог заль сэргэнэ.Ийшээ ширтэж, тийшээ гөлрөн, vvнийг гайхаж, тvvнийг бодсоор явтал,олон морьтой хvмvvсийн дундуур нэгэн сайхан саарал морины толгойтэмvvлэн ам нь ангалзаж, хоёр чих нь солбилзон vзэгдэхэд хэдийн миний хоёр нvд гэрэлтэн тусав. Нэг залуу хvvхэн жолоог дугтранзvтгvvлсээр гарч ирэх нь зэрлэг бугын адил өнгөтэй ба цог зальгэрэлтэй, жавхлантай нь тvмэн баатар эрсийн боловч зvрхийгчичрvvлэн догдлуулж, төв эрдэмтэн оюутны боловч хvслийгхолбилзуулан татна.Цагаан саарал морины нуруун дээр ногоон гөлөмтэй боржгин янзынэмээлийг тохсон нь холхи газрын хvлгийн өнгө ялгаран, vзэсгэлэнбvрдээд, тvvний дээр залуу охин хормойг цэмцийтэл, гуяыг мөлчийлгөнороогоод, хөндлөн суужээ. Yзвэл нас арван найм, ес, шинэ сарны адилхурц тунгалаг гэрэлтэнэ. Урт хар гэзгийг гурваар даран унжуулж, улбаршар дурдан алчуураар толгойгоо ороон, өрөөсөн нvдний дээд тал дээрхэлтгий зангилан vзvvрийг унжуулсан нь залуу бvсгvйн дэгжинбайдлыг vзvvлжээ. Цайвар өнгөтэй зөөлөн царай нь зуны нарандборлоод хоёр хацарт нь улаан туяа тусчээ. Харах нvдний хар цагаан ньхослоод хотын залуу хvний дээр эелдгээр хөдлөх тутам миний нvдэрхгvй дагалдан давхина.Энгэр нударгыг хар торгоор эмжиж, нарийхан хошмог тавьсан хvрэнягаан чисчvv дээлийг өмссөн, зvvн ханцуй дотроос нарийхан хуруугцухуйлган, жолоо цулбуурыг хугас барин атгаад баруун ханцуйгаа султавин, тvvний дотор гараа нуун ташаагаа тулж, буулгасан том нударгыгдалбайлган бvрхvvлсэн нь шинэ цагийн хээнцэр байдлыг гайхуулжээ.Хоолойн товчийг задгай тавьсны дотуур бас хар торгоор бөөрөнхийлөнэмжсэн цайвар шар дурдан цамцны зах цухуйж, тvvний дотор нимгэнцагаан хөрстэй гуа хvзvv vзэгдэхэд хазаад авмаар.Шар бажгар дурдан бvсийг шавхийтэл ороогоод, угалзтай шонтгоргутлыг дөрөөний дунд тасхийтэл жийсэн нь талын идэр махбодийгбахархуулжээ. Залуу хvн тvvний замыг хөндлөн саатуулж, хэдэн vгасуун хэлэлцэхэд тал газрын бага охин жолоог татаж, дуртайгаартvдгэлзэн хариулан өчиж, бас энэ тэрийг лавлан сонирхоно.Ташаа нь тэвхийж, хавирганы яс нь зурайсан ялгуун саарал морь ньтогтож ядан, гуа сайхан дөрвөн хөлөөрөө ээлжлэн газар цавчилж, урансайхан толгойгоо ийм тийш сэжих нь агаарт дэгдэж, vvлэнд умбаналдах боловч дээр нь унасан vзэсгэлэнт охин ажиггvй сууж vгvvлэлдэхбөгөөд vг хэлэлцэн хичээнгvйлэн аашлах нь бага хvvхэд мэт хөнгөмсөгэевэрvv, хасын өнгөтэй дөрвөлжин цагаан шvдээ яралзуулан vе vеинээмсэглэн мишээхэд нь vнсэж шимбэл ханашгvй биз ээ.Хээр талын дунд хөндлөн гулд давхиж, хөдөөгийн саруулд биеэгайхуулсан ийм нэг vзэсгэлэнт охинтой учраад, хэрхэн сэтгэлхөдлөхгvй байж болох ажээ. Чинээгээр хичээнгvйлэн хэлэлцэж,сонирхолыг тавина. Өндөр хааны өврөөр нутагладаг гэнэ. Өнөөдөр тэнд буусан гэж өмнө хөндийгөөр угалзалсан эрээн майхан бvрэг барагvзэгдэхийг заагаад, даруй морио ташуурдан харайлгаж, исгэрэнхатируулсаар одов. Хэрэв би морьтой болоод завтай явсансан бол доо.1931 он YЗЭГДЭЭГYЙ ЮМ Хангайн сайхан нуруунаас гарсан Идэрийн сайхан гол өндөр уулнаасбуусан тул урсгал тvргэн тvргэн, бас л хөгжим шиг шуугина. Хажууднь суун чагнахад vнэхээр тааламжтай. Хvний өнгөрvvлэх зам ямарболохыг юунд урьдаас тайлбарлаж vл өгнө. Энэ тунгалаг ариун мөрөнхичнээн мянган жил хэв хэвээр урссаар байтал, эрэг дагуу оршсон ёсгэтэл хvн амьтны тvvх байн байн хувилсаар ирэх нь тэмцээний vрбайжээ. Орчин тойрон зэрэглэсэн уулс бэрх өндөр, сэрвэн хадсэхийлцэн сахайлцан сvр жавхлан хэтэрхий, ой шугуй нягт зузаан, усбулаг хоржигнон хуржигнана.Хавцал хаднаас асгах хархираа хvрхрээ цөмөөр Идэрийн голд цутгахбөгөөд тvvний цэнхэр уснаас уухад дотор сэнгэнэн сэргэнэ. Хараахантvмэн бодис дэлгэрэхийн vес, зуны тэрvvн сарын шинэдээр дорнодуулын сэрвээ дээгvvр vvрийн шар туяа гэгээрэн тусмагц, энэтээ уулынорой дээр хөхөө шувуу яруухан донгодоход адуу манасан хvн тvvнийдууг сонсон баясаж, бас баясан сонсоно. Өглөөний нар оргин гарчирэхэд голын эхэндэх саруул хөндий гэрэлтэж, ариун агаар татан,vнэхээр зуны амьсгал анхилах бөгөөд дэргэдэх цэцэг өвсөнд нимгэнцагаан хяруу гялтганаад, тэртээ ойд ногооны униар залгалдах нь даруйнvvдэлчин малчин хvний сэтгэлийг хөдөлгөнө.Ийм нэгэн сайхан өглөө, Идэр голын өмнө этгээд нэг сэргэлэн дэнжийндээр хэдэн цагаан гэр цэмцийн vзэгдэж, айл бvрийн тоононоос хөх утаасавсан, таван хошуу мал хаяагаар нь vргэлжилнэ.Удалгvй хотон дотроос нь дөрөв, таван зуун хонь гарч билчин бушуубушуу алхалж, баруун зvг зvтгэнэ. Гэтэл нэг залуу хvv баруун өмнөдгэрийн хаяанд сойсон нэг vрээгээр мордон, хонины хойноос давхижирээд, vvгээр тvvгээр нь хашгирч зална.Yзвэл, нас хорин гурав дөрөв хир, нvvрэндээ цогтой, нvдэндээ галтай,шавхийсэн хархvv байлаа. Хөх даалимбан дээлийг өмсөж, шар ногоондурдан бvсийг ороосон бөгөөд гэзэггvй, орос эсгий малгайг хэлтгийтавьжээ. Бяцхан хар vрээ нь омголон тул тогтож ядан годгононо. Болдхvv тас тас гуядан, жолоог дугтран, хөндлөн сууж хонины хойноосалхуулна.Тvvнээс баруун ухаа дээр гарвал, хоньд нь тогтож, сая цухуйж байгаа

Comments

choloot sedev

Сүүлийн бичлэгүүд

. 11 jishig
. 11 angi jishig
. 10angi jishig
. 10angi jishig
. jishig11
. jishig
. urniin pilosopi
. sudalgaa
. test
. niigem 10r angi
. tsahim hicheel
. hereglegdehuun2
. tsahim hicheel
. tsahim hicheel
. Иргэний боловсрол

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 16 » Нийт: 35
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax